Сэлэнгэ аймагт дахин хоёр тохиолдол бүртгэгдлээ

11:00 цагаас хойш 426 хүнд шинжилгээ хийхэд Сэлэнгэ аймгийн хоёр иргэнээс коронавирус илэрч, дотоодын халдварын тоо 122 боллоо.  

Голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал, 

  • Улаанбаатарт  33
  • Сэлэнгэ аймагт  53
  • Дархан-Уул аймагт  16
  • Дорноговь аймагт 6
  • Орхон аймагт 13
  • Говьсүмбэр аймагт 1 буюу нийт 122 тохиолдол батлагдаад байна. Иймд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 557 болов.