”Сэлэнгийн долгио” чуулгад ”Ээ тосоор гоож” амилна

"Сэлэнгийн долгио" чуулгын найруулагчаар жил хүрэхгүй хугацаанд ажиллаж байгаа С.Баярсайхан олон шинэ уран бүтээл тавьж, Сэлэнгийн үзэгчдийг баярлуулж байна. Тэрбээр "Улаанбаатар" чуулгын тайзнаа тоглуулж байсан "Гоолингоо" дуулалт жүжгээ тус аймагт тоглож, уран бүтээлчид нь "Гэгээн муза" наадамд хүч үзэн, багагүй амжилт гаргасан. Тэгвэл тэрбээр энэ сард чуулгынхаа тайзнаа "Ээ тосоор гоож" жүжгийг тоглуулахаар болжээ. Зохиолыг нь С.Баярсайхан өөрөө бичиж, мөн найруулж байгаа юм. Жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Магсаржав нар тоглоно. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)