Сэлбэ голын эхийг амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор болгон тохижууллаа

Нийслэлийн Байгаль орчны газрынхан Сэлбэ голын эхийг иргэд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх цогцолбор болгон тохижуулж, өчигдөр нээлээ. Нийслэлийн ногоон бүсэд хамаарах рашаан ус, намаг, ой, ховор ургамал, ан амьтан бүхий энэ газарт байгаль орчныг бохирдуулахгүйгээр судалгаа, шинжилгээ болон дүрс бичлэг хийх, гэрэл зураг авч, явган, ердийн хөсөгтэй аялахыг зөвшөөрнө. 

Харин амьтан агнах, самар, жимс түүж, барилга байгууламж барих, газар ухах, ашигт малтмал хайх, мал аж ахуй эрхлэх хориотой. Ингэснээр Сэлбэ голын эхэд байгаль хамгаалагчтай, аяллын замтай болсон төдийгүй энэ талын төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлэхээрээ онцлог. 

Тодруулбал, олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөмж авч тухайн нутгийн түймэрт өртсөн, шавжид идэгдсэн унанги мод, уулын чулууг ашиглан тохижуулжээ.

Мөн байгаль орчинд сөрөг нөлөөгүй, битүүмжлэл бүхий ариун цэврийн байгууламж, автомашины зогсоолтой. Үүнээс гадна халтиргаа, бартаатай хэсгүүдэд гүүр, хайрган хучилттай зам тавьсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)