СЭЗИС “City cup-2019” тэмцээний аваргын цом өргөлөө

Нийслэл хотын боулингийн аварга шалгаруулах 11 дэх удаагийн “City cup-2019” тэмцээний өнгөрсөн амралтын өдрүүдэд “Big bowling” төвд боллоо. 

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулдаг энэхүү тэмцээнд 20 баг оролцож, тус бүр 4 тоглолт гүйцэтгэж авсан онооныхоо эрэмбээр 16 баг нь 4 хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Хэсэг тус бүрээс 2 баг шалгарч хасагдах журмаар аваргаа тодруулсан билээ. 

“City cup-2019”-ын аваргын цом, алтан медалийн эзнээр Санхүү эдийн засгийн их сургууль тодорч 1,5 сая төгрөгийн шагнал гардлаа. Мөнгөн медалийг 1,3 сая төгрөгийн хамт “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн баг, хүрэл медалийг 1 сая төгрөгийн хамт “ТЭЦ-3” ТӨХК-ийн баг хүртсэн юм. Шагналт дөрөвдүгээр байранд “Багануур усан спорт, боулингийн төв”-ийн баг орж, 500 мянган төгрөг авлаа. Мөн нэг тоглолтонд хамгийн өндөр оноо авсан багийг шалгаруулсан нь “ТЭЦ-3” ТӨХК-ийн баг байсан бөгөөд 300 мянган төгрөг хүртсэн. 

Өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрчүүдээс “ТЭЦ-3” ТӨХК-ийн тамирчин Ч.Элбэгзаяат (222 оноо), эмэгтэйчүүдээс “Мобиком” корпорацийн тамирчин Б.Оргилмаа (199 оноо) тодорч тус бүр 100 мянган төгрөг гардсан. 

Онц өрсөлдөөнтэй, хожил хожигдлын зөрүү нь ганц оноогоор шийдэгдэж байсан энэ удаагийн тэмцээнд багууд зөвхөн байгууллагаараа баг бүрдүүлж оролцсон нь онцлог байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)