Сэжигтнүүдийг баривчиллаа

Шинэ Зеландын Крайстчерч хотын хоёр сүмд өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт гал нээсний улмаас 50 хүн амь эрсдэж, 36 хүн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноос 11-ийнх нь бие тааруу байгаа юм. Цагдаагийнхан сэжигтнүүдийн нэг болох 28 настай Брентон Таррантыг баривчилсан төдийгүй түүний шүүх хурал болжээ.

Уг зэвсэгт халдлагад сэжиглэж байсан өөр хоёр хүнийг ч цагдаагийнхан саатуулсан байна. Гэмт этгээдүүд нийгмийн сүлжээнд хуудас нээж, халдлага болсон сүмүүдийн тухай баримт бичгүүдийг нийтэлсэн байжээ. Үүнийг нээсэн этгээд дээрх халдлагад хоёр жил бэлтгэсэн, цагаан арьстнууд давуу эрх эдлэх ёстой, цагаачлалыг хүлээн зөвшөөрдөггүйгээ илэрхийлсэн байжээ. 

Шинэ Зеландын Ерөнхий сайд Галт зэвсгийн тухай хуулиа эргэж авч үзэж, хэт давруу үзэлтнүүдэд тавих хяналтаа чангатгаж, мөрдөн шалгахаа амласан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)