Сурталчилгааны төлбөрийн тарифыг тогтоожээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх үнэ тарифын дээд хязгаарыг баталжээ.

Уг хязгаарыг СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан тогтоолоор баталсан “Олон нийтийн радио телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”- ын дагуу тогтоосон аж. Үүний дагуу сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам, шторкны нэг секунд нь 10 мянган төгрөг, захиалгат, төлбөрт нэвтрүүлэг нэг минут нь 500 мянган төгрөг хүртэл төлбөртэй байх гэнэ.

Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн тухайд сонгуулийн сурталчилгаа нэг секунд нь 150 төгрөг, захиалгат нэвтрүүлэг нэг минут нь 12 мянган төгрөгийн дээд хязгаартай байх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)