Сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын хөдөлгөөн зохицуулж байна

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан нийт сургууль, цэцэрлэгийн сурагч, хүүхэд багачуудад тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Тодруулбал, тус цагдаагийн албанаас бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оруулахгүй байх, автомашинд зөв тээвэрлэх, хүүхэд багачууддаа тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд зөвлөлөө. Мөн Тээврийн цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй зорчуулах зорилгоор сургууль, цэцэрлэгийн бүс орчимд авто замын хөдөлгөөн зохицуулах ажил, арга хэмжээг хэрэгжүүлж байна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (0)