Сургууль, цэцэрлэгийн багш нар илтгэлээр өрсөлдлөө

БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтны дунд жил бүр зохион байгуулдаг “Оны шилдэг илтгэл” эрдэм шинжилгээний хурлыг цахимаар өнгөрсөн сарын 28-29-нд явууллаа. Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг бүрээс шалгарсан 30 илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС-ийн шүүгчдийн баг эхний 10 байрыг шалгаруулжээ. Хан-Уул дүүргийн “Монгол билиг оюун” сургуулийн багш нар тэргүүлж, Дундговь аймгийн “Цэгц билиг” сургууль, Хөвсгөлийн “Хөх сувд” нэгдүгээр цэцэрлэгийнхэн удаалжээ. Гуравдугаар байрт нийслэлийн 44, 48, 97 дугаар болон Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө”, Увс аймгийн Завхан сумын сургуулийн багш нар шалгарсан байна. Илтгэгчид сурагчдын ялгаатай байдлыг тодорхойлон, сургалтын үйл ажиллагааг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлжээ.

Бэлтгэсэн: Б.Нандин 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)