Сурвалжлага: Бензины үнэ буурсан ч өргөн хэрэглээний барааны үнэ өсчээ

Шатахууны үнэ 500 орчим төгрөгөөр нэмэгдээд, өчигдрөөс буцаад 100 төгрөгөөр бууж байна. Уг нь Засгийн газрын 2018 оны 59 тогтоолын дагуу энэ сарын 07-ны өдрөөс буух ёстой ч шатахуун импортлогчид буулгахгүй байсаар өдийг хүрсэн. Бензины үнэ буух сургаар иргэд өргөн хэрэглээний барааны үнэ бага ч болов буух болов уу гэсэн хүлээлттэй байсан ч хүссэнээр нь болсонгүй. Тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 12 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ажиглалтаар өмнө долоо хоногтой харьцуулахад 27 нэрийн барааны үнэ буугаагүй тогтвортой, хоёр нэрийн барааны үнэ өссөн байна. Тиймээс бид "Хүчит шонхор" захаар орж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд байгааг сонирхлоо.

Юуны өмнө махны үнийн сүүлийн зургаан жилийн харьцуулсан судалгааг хүргэе.

Хүнсний барааны дундаж үнийн зэрэгцүүлэлт, 2012-2018 он


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)