Сурах бичгүүдийг есдүгээр сарын нэгнээс өмнө сургуулиудад тарааж дуусна


Сурагчдын сурах бичгийн талаарх мэдээллийг Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул өглөө. Тэрбээр "Өнгөрсөн сараас эхлэн нэгээс тавдугаар ангийн 172 мянга 316 ширхэг сурах бичгийг сургуулиудад тарааж эхэлсэн. Харин дунд болон ахлах ангийн сурагчдын 147 мянга 571 сурах бичгийг хэвлэж байна. 

Түүнчлэн тусгай хэрэгцээт боловсролын сурах бичгийг өмнө нь хэвлэсэн бөгөөд тухайн жилд нөхөж хангадаг. Сурах бичгүүдийг есдүгээр сарын нэгнээс өмнө тарааж дуусгана. Харин үнийн хувьд нэгээс тавдугаар ангийн сурах бичгүүд үнэгүй тараагдах бөгөөд дунд болон ахлах ангийн сурагчдаас зорилтот бүлгийн сурагчдад 40 хувийн хөнгөлөлттэй олгоно" гэж хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)