Сурагчдын анги дэвших болон улсын шалгалтыг цуцаллаа

2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших болон улсын шалгалтыг цуцлах тухай сайдын тушаал гарчээ. Ингэснээр ЕБС-ийн сурагчид дээрх шалгалтыг өгөхгүй, шалгалтын дүнгээ жилийн эцсийн дүнгээр тооцуулахаар боллоо.

Сурагчид улсын шалгалтыг 5, 9,12 дугаар ангиа төгсөхдөө өгдөг. Энэ жил коронавирусийн нөхцөл байдлын улмаас сургуулиудын үйл ажиллагаа зогсож хичээлийн хоцрогдол үүссэн тул ийм шийдвэр гаргасан байна. 

БСШУС-ын сайдын уг тушаалыг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүлжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)