Сурагчдын амралтын хичээлийг нөхнө

БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд өөрчлөлт орсон.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2019 оны хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоосон. Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй, харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараалалтай зохион байгуулж байна. Түүнчлэн уртасгасан амралттай холбоотойгоор хичээлийн тасалдсан цагуудыг хичээлийн дараагийн улиралд нөхөх шийдвэрийг БСШУС-ын сайд гаргав.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)