Сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог хийж байна

Хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж буй тул сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог хийж байна. Тодруулбал, 

"Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440:2014" стандартын дагуу нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийслэлийн Тээврийн цагдаагийн албатай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх автобусны үзлэг оношилгоог 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хийх юм.

"Хүүхдийн автобус"-ны техникийн үзлэг оношилгоог дараах хуваарийн дагуу явуулна. Үүнд:

  • 2020.08.17 - 18 Баянзүрх, Налайх, Хан-Уул
  • 2020.08.19 Сонгинохайрхан, Чингэлтэй
  • 2020.08.20 - 21 Баянгол, Сүхбаатар
  • 2020.08.24 - 28 Давтан үзлэг хийх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)