Сурагчдад онлайн сургалт явуулна

Улсын онцгой комисс хуралдаж байх 17.00 цагийн орчимд коронавирусийн халдварын тохиолдол 887, нас баралт 26 болсон байна. Монгол Улс Хятад улстай хиллэдэг учир эрсдэл өндөртэй учир цэцэрлэгийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хаах Улсын онцгой комиссын шийдвэр гаргалаа. Ирэх даваа гарагаас эхлэн цэцэрлэг, сургууль ажиллахгүй. Ингэснээр сургалтын хөтөлбөрийг хэрхэн зохицуулах талаар тодруулахад ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Улсын онцгой комиссын хуралд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга оролцсон. Сургууль урт хугацаагаар завсарлах болсонтой холбогдуулан боловсролын байгууллагууд онлайн сургалт явуулах саналыг Онцгой комиссоос гаргалаа гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)