Сураггүй болсон эмэгтэйг Сэлэнгэ аймгаас эсэн мэнд оллоо

“Улсын төв нэгдүгээр эмнэлэгт ажилд орно хэмээн гэрээсээ гарсан 20 настай эмэгтэй сураггүй болсон” гэх мэдээлэл өнгөрсөн сарын 23-нд цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийнхан эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, охиныг сар шахам эрж хайсан аж. Улмаар өнөөдөр сураггүй болсон охиныг эсэн мэнд оллоо.  Сураггүй болсон гэх 20 настай М нь найз залуугийн хамт Сэлэнгэ аймгаас олдсон гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)