Сураггүй алга болсон охин одоо болтол олдоогүй байна

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас энэ оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тоглоомын талбайд тоглож байсан есөн настай Б.Ундармаа охин алга болсон билээ. Охин сураггүй болоод дөрвөн сарын хугацаа өнгөрсөн ч ямар нэгэн сураг одоог болтол  гараагүй юм. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид тухайн нутаг дэвсгэрт очиж, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газартай хамтран эрэн хайх ажиллагаа явуулжээ. Мөн сумын хэмжээнд самналт хийсэнч үр дүнд хүрээгүй аж. Ажлын хэсэг гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, хяналт шалгалт явуулж, охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)