Сураггүй алга болсон иргэний автомашин шатсан байдалтай олджээ

Булган аймагт сураггүй алга болсон нэгэн иргэний унаж явсан машин шатсан байдалтай олджээ.

Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт  65 настай, эрэгтэй малчин Б “Нарийн хайлааст” гэдэг газраас “Лэганс” загварын, автомашинтай гараад “Сээрийн гарам” гэдэг газар автомашин нь шатсан байдалтай олдсон байна.

Малчин Б сураггүй алга болсон тухай дуудлагыг урьд шөнө буюу нэгдүгээр сарын 16-ний 02:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газар, ар гэрээс гээд нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай шөнийн 02:16 цагаас эхлэн иргэн Б-г хайж байна.

Эх сурвалж: ОБЕГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)