Супер сар буюу минжин сарыг монголчууд харлаа

Дэлхийн орон орны хүмүүс болон одон орон судлаачид,Монголчуудын хувьд өнөөдөр тохиох супер сарыг харахаар тэсэн ядан хүлээж байсан нь дамжиггүй. Тэнгэрт мандах “супер сар” мандах үйл явцыг өөрийн нүдээр харахаар олон залуус аппарат хэрэгслээ бэлдэн гадаа гарч зарим нь тагтан дээрээ зогсож хүлээсний эцэст супер сар маань мандлаа. Төсөөлж байсанаас жижигхэн байсан хэдий ч энэ үйл явдалын гэрч болсондоо баяртай байна. .

НАСА -гийн мэдээлснээр  энэхүү сонирхолтой үзэгдэл нь 1948 оноос хойш анх удаа дэлхийд хамгийн ойрхон зайнаас мандаж буй сар юм. Ийм үзэгдлийг 2034 оны 11 дүгээр сарын 25-наас нааш дахин харах боломжгүй. 14-ний шөнө мандах тэргэл сар маш тод байх бөгөөд хэмжээ нь ч хамгийн том байна гэж мэдээлж байв.

“Супер сар” гэдэг нь сар дэлхийд ердийн зайнаас илүү ойртон ирсэн үед манддаг сарыг хэлдэг бөгөөд ердийн бүтэн тэргэл сараас 14 хувиар том, 30 хувиар илүү тод гэрэлтдэг байна.

“Супер сар” гэдэг нэр томъёог 1979 онд одон орон судлаач Ричард Нолле шинжлэх ухаанд нэвтрүүлжээ. “Супер сар”-ыг мөн “аварга минжин сар” гэж зарим хүмүүс нэрлэдэг байна. 

Энэ нэр томьёо “Old Farmer’s Almanac” номонд дурдагддаг аж. Ийнхүү нэрлэх болсон шалтгаан нь, колоничлогчид  болон Алгонкин омгийнхны хувьд намаг хөлдөхөөс өмнө сар том хэмжээтэй, тод гэрэлтэй болдог бөгөөд энэ үеэр минжинд урхи тавихад тохиромжтой байдаг аж. Тэд энэ үеийг ашиглан минж агнаж, хүйтэн өвөл өмсөх дулаан хувцсаа базаадаг байна.

Өнөөдөр мандсан “супер сар”-ыг та харж чадаагүй бол 12 дугаар сарын 14-нд харах боломжтой. НАСА-гийн анхааруулснаар,  уг “супер сар”-ыг геминид хэмээх солирын бороо бүдгэрүүлэх магадлалтай гэжээ.

Та бүхэн дэлхийн бусад орнуудын залуусын фэйсбүүк орчинд бичсэн сэтгэгдлийг youtube лайв бичлэгээс сонирхоно уу:


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)