СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ын сонгуулийн үр дүнг нэгтгэж байна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт 22.00 цагт өндөрлөлөө. Зарим аймгийн хэсгийн хороонд ирц хүрээгүй гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа ч албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Нийслэлийн сонгуулийн хороо 00.30 цагт мэдээлэл хийж нэгдсэн мэдээлэл өгөх юм. 

Нийслэлийн есөн дүүргийн хоёроос бусдад нь МАН ялсан гэсэн мэдээлэл бидэнд ирээд байна. Сүхбаатар дүүрэг 35 мандаттай, 20 тойргоос 15 тойрогт сонгогчдын ирц хүрч, таван тойрогт хүрээгүй тул дахин санал хураахаар болсон. Мөн Баянгол дүүргийн 23 хорооноос 15 нь ирц хүрсэн бөгөөд наймд нь дахин сонгууль явуулсны дараа нэгдсэн дүн гарах юм. 

Завханы 10 сум, Увсын Зүүнговь, Ховд аймгийн Буянт, Зэрэг сум, Төв аймгийн 10 сум, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд АН ялалт байгуулсан хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Төв аймгийн Зуунмод,  Сэлэнгэ аймгийн Мандал суманд МАН ялсан гэх мэдээлэл байна.

"Содон вишн" ХХК сонгуулийн үр дүнг дараах байдлаар нэгтгэн хүргэж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)