Сумын төвийн 10 малчин өрх тутмын нэг нь бизнес эрхэлдэг

Манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар чухал байр суурь эзэлдэг. Тус салбарын бүтээгдэхүүн хүн амын хүнсний хэрэгцээ, боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн баазыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийнхэн малчдын аж байдлыг судалжээ. Судалгаанд хамрагдсан нийслэлийн малчин өрхийн 90, аймгийн төвийнх нь 93, сумын төвийнх 92, багийнх 96.4 хувь нь мал аж ахуйгаас орлогоо бүрдүүлдэг гэсэн байна. Сумын төвийн 10 малчин өрх тутмын нэг нь бизнес эрхэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Малчдын сарын дундаж орлого болон аж байдлын зарим үзүүлэлтийг графикаас харна уу. Судалгаанд 1050 малчин өрхийг хамруулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)