Сумдад модны зах байгуулна

Архангай аймгийн Хотонт, Булган, Жаргалант, Цэцэрлэг, Цэнхэр, Төвшрүүлэх, Өндөр-Улаан суманд мод, модон бүтээгдэхүүний төрөлжсөн зах байгуулахаар болжээ. Зах байгуулах газруудад тус аймгийн Байгаль орчны газраас байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, экологийн хариуцлагын гэрээ байгуулах юм байна. Мөн аймгийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлын дүгнэлт гаргаж өгөв. 2013 онд тус аймгийн Засаг дарга захирамж гарган, сумдад мод модон бүтээгдэхүүний төрөлжсөн зах байгуулж, туузан хөрөө раам ажиллуулах журам баталжээ. Үүний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд ойгоос зоргоороо мод унагаж, нийслэл болон Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай руу зөөх нь багассан гэнэ.

Х.ЭРХЭМ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)