Суданд эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр буудалцаан гарч 6 хүн нас баржээ


Суданд болж буй эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр буудалцаан гарч  6 хүн амь үрэгдсэн тухай ARF мэдээллээ. Тэдгээр амь үрэгсэдийн тав нь жагсагчид нэг нь Суданы армийн дэслэгч байжээ. Агентлагын мэдээлж буйгаар гал нээсэн хариуцлагыг хэн үүрэх нь одоо болтол тодорхойгүй байна. Гэхдээ тус улсын удирдагч асан Омар аль-Баширтай холбоотой хүмүүс байж магадгүй гэсэн таамаг явж байгаа аж.  Тус улсын засаглалын асуудлаар Суданы арми болон сөрөг хүчнийнхэн хэд хэдэн тохиролцоонд хүрч байх мөчид дээрх үйл явдал болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)