Судалгааны ажилтны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэх тов гарав

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь 2014 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 17 цагийн орчим гэрт нь судалгаа авахаар  очсон О гэгчийг олон удаа хутгалан, амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг гарсан. Тус хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьж  Б-ийн үйлдсэн дээрхи хэрэгт 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаан 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр болохоор товлогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй учраас хойшлогдсон ба харин шүүх энэ хэргийг 2015 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэхээр тов гарсан тухай Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)