СТА Л.Насанбуян сонирхогчидтой өрсөлдөж байна

Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян "The Voice of Mongolia" шоуны тайзан дээр шал өөр дүр төрх, дуу хоолойгоор мэргэжил нэгт шүүгчиддээ гэнэтийн бэлэг барив. Л.Насанбуянг дөнгөж урлагт хөл тавихад нь дуучин Б.Сарантуяагийн шавь гэж хэн хүнгүй л ам уралдан ярьж байсан юм. 

Энэхүү тэмцээний гол онцлог нь шүүгчид тухайн оролцогчийг гаднах төрх, зүс царайгаар нь бус зөвхөн дуу хоолойгоор нь шалгаруулахад байдаг тул тайзны эсрэг зүг харж суусан байдаг билээ.  Харин яг шоуны үеэр Насааг дуулж байхад 4 шүүгч бүгдээрээ түүнийг хэн болохыг харах гэж яаран улаан товчлуураа дарсныхаа дараа ихэд гайхсан юм. 

Дуучин Л.Насанбуян 2008 онд

 

Гэвч үзэгчид мэргэжлийн дуучин төдийгүй СТА цолтой хүн яагаад сонирхогчидтой өрсөлдөж байгаа юм гэж дургүйцлээ илэрхийлж байлаа. Гэтэл энэхүү шоуны дүрэмд оролцогчийг хэн ч байж болох бөгөөд дуучин ч байж болно гэж заасан байдаг юм байна. Тийм болохоор л дуучдын дундах хамгийн халуун өрсөлдөөнтэй тэмцээнд тооцогддог аж.

Түүнийг хэрхэн өөрчдөгдсөн байгааг та доорх бичлэгээс үзнэ үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)