Статистик: Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 77 мянган төгрөгөөр өсжээ

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлого 77.7 мянган төгрөгөөр өслөө.

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161.0 (16.9 хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 2.7 (3.1 хувь) мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 97.8 (19.5 хувь) мянган төгрөг, бусад орлого 24.7 (28.7 хувь) мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)