Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны есдүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Өнөөдөр буюу есдүгээр сарын сарын 16-нд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болох бөгөөд иргэдэд дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Стандарт, техникийн зохицуулалтын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах
  • Итгэмжлэлийн үйл ажиллагааны талаархи зөвлөгөө, мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах
  • Стандартын мэдээллээр хангах
  • Төрөлжсөн салбарын стандартын мэдээллийг өгч шаардлагатай стандартын мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ үзүүлэх,
  • Эрдэнийн чулуу шинжих үйлчилгээ үзүүлэх, гэрчилгээ олгох,
  • Цахилгаан, массын хэмжлийн төрлөөр шалгалт, тохируулга, баталгаажуулалтыг үнэ төлбөргүй хийх,
  • Хэмжил зүйн үйл ажиллагааны болон хэмжил зүйн эталон лабораторын үйл ажиллагааг сурталчлах
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, тогтолцоо, аюулгүй тэмдгийн баталгаажуулалтын талаарх мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах
  • 1 кг аас 300 кг хүртэл механик ба электрон жинд, механик цусны даралтын аппарат, СОГТУУРЛЫН ТҮВШИН тогтоох багажуудыг тус тус ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛАН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ зэрэг багтаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)