"Спорт цогцолбор"-ын ашиглалтын өмнөх захиргаа байгуулав

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа “Спорт цогцолбор”-ын ашиглалтын өмнөх захиргаа байгуулах тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн саналыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж захиргаа ажилуулах, захиргааны дүрмийг батлахыг үүрэг болгов.
“Спорт цогцолбор”-ын барилгын ажил 2008 оны 6 дугаар сард эхэлсэн. Ойролцоогоор 25,5 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ барилгыг Хятадын тал 27 сарын хугацаанд гүйцэтгэж энэ оны 3 дугаар улиралд манай талд хүлээлгэн өгөх төлөвтэй байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)