Спорт клубүүдэд хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бүрдлээ

ЭМЯ-наас эрүүл мэндийн даатгалын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд спорт клубүүдтэй гэрээ байгуулж, иргэдийг дасгал хөдөлгөөн хийх, спортоор хичээллэх боломжоор хангана гэж байв. Уг ажлыг хэрэгжүүлэхийн тулд спорт клубүүдийг магадлан итгэмжлэх, сонгон шалгаруулах гэсээр өнөөдөртэй золгосон. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан өнгөрсөн оны 11-12 дугаар сард даатгалаар хөнгөлөлттэй үйлчлэх спорт клубүүдийг сонгон шалгаруулсан. Магадлан итгэмжлэгдсэн 13 клуб шалгаруулалтад тэнцэж, гэрээ байгуулсныг ЭМДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нийслэлд “Голден жим”-ийн гурван салбар, “Соёл”, “Zaya’s”, “Эмпайр”, “Макс спиннинг” зэрэг клуб шалгарсан бол Сэлэнгэ, Сүхбаатар, Орхон аймагт шаардлага хангасан клубүүдийг сонгожээ. Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын сангаас иргэдийн спорт клубт нэг удаад (гурван сар) хичээллэх төлбөрт 60 мянган төгрөг зарцуулах аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)