Спортын хамгийн дэгжин төрөл

Уран гимнастикийн тамирчид алдрын тавцанд гарахын тулд биедээ баймгүй тэсвэр, тэвчээр гаргадаг. Учир нь уян хатан хөдөлгөөн, эвлэгхэн хийх дасгалын цаана олон жилийн хөдөлмөр байгааг хүмүүс тэр бүр мэддэггүй.

1984 онд олимпын төрөлд орсон спортын төрлүүдээс хамгийн залууд тооцогддог ч богино хугацаанд дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Хэдийгээр спортын төрөлд багтдаг боловч бас урлаг юм. Тамирчдаас авьяас, тэнцвэртэй байдал, хөгжмийн сонсгол, бүжиглэлт, жүжиглэлт ч шаардана. Тууз, бөмбөг, цагариг ашиглан хийх дасгалуудад тамирчин анхаарлаа маш сайн төвлөрүүлсэн байх ёстой.

Уран сайхны гимнастикийн тамирчин болох хүсэлтэй охид гурваас таван насандаа хичээллэж эхлэх нь хамгийн тохиромжтой. Тамирчдын олонх нь 14-16 настайдаа зодог тайлж, спорт, балет төрөл рүү шилждэг байна. Охидын хамгийн их сонирхож, дурладаг спортын нэг хэдий ч нарийн чадвар шаарддаг тул Genetic test-д хамруулан мэдэх боломжтой. Тестийн үр дүнгээр тухайн хүүхэд ямар төрлийн спортоор хичээллэвэл илүү их амжилт гаргаж болохыг хэлж өгдөг. Спорт, урлагийн аль алийг нь хослуулдаг болохоор олимпын наадамд эмэгтэйчүүд оролцдог онцлогтой.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)