Соёл, урлагийн ажилчдын дунд "Спортын бага наадам" болно

Манай улс соёл урлагийн  ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж буй. Соёл урлагийн ажилчдын нийгмийн хариуцлага, манлайллыг өргөх, ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, тэдний хөдөлмөр, бүтээлийг тодруулан алдаршуулах зорилгоор “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг энэ сарын 07-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг өдрүүдэд биллиард, шатар, шагайн харваа, теннис, гар бөмбөгийн тэмцээн болох төдийгүй олс таталт, уулын оргил булаалдах, сумо зэрэг нийтийг хамарсан гурван тэмцээн болох аж. Мөн амжилттай ажилласан хувь хүн, байгууллагуудыг шагнаж урамшуулах юм байна.

Энэхүү арга хэмжээнд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, төрийн болон хувийн хэвшлийн соёл, урлагийн болон олон нийтийн байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид оролцох юм.

Э.Булган


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)