Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг боловсролд эрт хамруулж эхэллээ

  Хүүхэд эхийн хэвлийд байхаасаа сонсголоороо дамжуулан эх хэлээ сурдаг бол сонсголын төрөлхийн бэрхшээлтэй хүүхэд ингэж чадахгүй тул төрснийх нь дараа дохионы хэл заах шаардлагатай болдог. АНУ-д хүүхдийн сонсголыг эрт илрүүлж, боловсрол олгох тухай хуульчилж, хүүхэд бүрийн сонсголыг төрсний маргааш нь шалган, сонсголын бэрхшээлтэй эсэхийг илрүүлдэг. Төрсөн цагаасаа дохионы хэл сурсан сонсголгүй хүүхдийн хэл, сэтгэхүйн хөгжил үе чацуу эрүүл хүүхдийнхээс ялгааг үй хөгжихөөс гадна өөрийг өө илэрхийлэх, бусдыг ойлгох, боловсрол эзэмших, бие даан амьдрах чадвартай байдаг аж. Судалгаанаас харахад сонсголгүй хүүхдүүдийн 90 хувь нь ийм хүүхдийн онцлог, боловсрол эзэмших арга зүй болон дохионы хэлний талаар огт төсөөлөлгүй гэр бүлд төрдөг тул эцэг эх нь хүүхдээ хэрхэн хөгжүүлэхээ мэдэхг үй явсаар цаг алддаг. Тиймээс тэдэнд сургалтын тусгай байгууллага буюу эрт оролцооны сургалт зайлшгүй шаардлагатай. Тэгвэл манайд ийм боломж бүрдэж байна. Д

охионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн буцалтг үй тусламжаар “Монголын сонсголгүй ба сул сонсголтой хүүхдийг боловсролд эрт оролцуулах, сонсголгүй хүүхдийн боловсролд (бага ангид) “Хос хэл соёлын арга зүйг нэвтрүүлэх төсөл”-ийг 2014-2016 онд хэрэгжүүлэхээр болж, өнгөрсөн баасан гаригт эхлүүллээ. Ингэснээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ энэ оролцооны хөтөлбөрт суралцаж, тэдэнтэй хэрхэн харилцах, яаж хүмүүжүүлэх арга ухаанд суралцана гэсэн үг. Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэгт 0-3 настай сонсголгүй хүүхдийн эрт оролцооны хөтөлбөр хэрэгжиж байна. Мөн тус дүүргийн 29 дүгээр сургуулийн 1б ангид хос хэл, соёлын арга зүйгээр бага боловсрол олгох туршилтын үйл ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү төслийн хүрээнд эцэг эх, багш нарын дохионы хэлний мэдлэг, ур чадвар нэмэгдэхээс гадна дохионы хэл, бичгийн хэлний боловсрол олгох орчин үеийн сургалтын шинэлэг арга зүйг багш мэргэжилтэй, сонсголгүй хүмүүс нэвтр үүлнэ гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)