Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хаажээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны долдугаар сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан. 

Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны долдугаар сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгч үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)