”Сониучхан” селфитэй болжээ

200 амьтанд эзэн олно

Эдийн засгийн хямралаас болж хүмүүс тэжээвэр амьтнаа хаях нь олширч байгаагийн улмаас золбин “цэргүүдийн” эгнээг тэлж байгаа талаар Грекийн зарим хэвлэлд мэдээлжээ. Тэгвэл тус улсын иргэн, шүдний эмч Такис тийнхүү хаягдсан 200 нохойг аварч, сайн хүмүүст өгөх ажил өрнүүлжээ.

1480 гэрлийн жилийн зайд амьдрал бий юү

Сансрын “Кеплер” дуранд тун өвөрмөц нэгэн гариг өртжээ. Дэлхийгээс 1480 гэрлийн жилийн зайд орших тэр гаригаас сонирхолтой долгион байнга цацагддаг гэнэ. Тиймээс тэнд өөр иргэншлийнхэн байхыг үгүйсгэхгүй гэж одон орон судлаачид мэдээлжээ.

Сансрын станц 1.6 см селфитэй 

Ангараг гариг дээр буулгасан НАСА-гийн Улаан партизаны дүү “Curiosity” станцад зориулан шинэ төхөөрөмж бүтээсэн талаараа Америкийн сансрын агентлаг мэдээлсэн байна. Тэр нь 1.6 см өргөн селфи аж.

80.000---Европ, Америкийн эрдэмтэд Хятадын нутгаас олдсон эртний хүний шүдийг судалсны эцэст 80.000 жилийн тэртээх болохыг тогтоожээ.

2.4 сая машинаа эргүүлэн татна

“Volkswagen”  дизель хөдөлгүүртэй 2.4 сая авто  машинаа олон улсын зах зээлээс эргүүлэн татахад хүрлээ. Тус корпорац шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, борлуулалтаа хийсэн нь ХБНГУ-ын нэр хүндийг унагахад хүрлээ гэж Засгийн газраас нь авто машин үйлдвэрлэгч тус байгууллагад шахалт үзүүлж эхэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)