“Сондор хилэн’’ төвийн захирал, англи хэлний багш С.Төмөрбат: ЕБС-ИЙН СУРАГЧДАД ЗОРИУЛСАН ТАВАН ТӨРЛИЙН СУРГАЛТААС СОНГОЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ

Зуны урт өдрүүдийг ашиглан хэлний мэдлэгээ дээшлүүлж, ээлжийн амралт хүүхдийнхээ хичээлийн амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх хүсэлтэй эцэг эхчүүдэд дуулгах сайхан мэдээ бидэнд байна. Төмөрөө багшийн “Сондор хилэн” англи хэлний төв бүтэн өдрийн ангийн сургалтуудаас гадна зуслангийн сургалт, өглөө, оройн цагийн анхан, дунд, гүнзгий, шатны дүрмийн болон ярианы мөн ЕБС-ийн сурагчдад зориулсан цагийн гээд бүх төрлийн анги хичээллэж байгаа аж. Энэ тухай тодруулахаар “Сондор хилэн” төвийн захирал С.Төмөрбаттай ярилцлаа.

-Оюутан сурагчдын зуны амралт удахгүй эхлэх нь, Энэ үеэр танайхыг хамгийн их ачаалалтай ажилладаг гэж сонсож байсан. “Сондор хилэн” төв зуны сургалтуудаа эхлэхэд бэлэн үү?

-Бид оюутан залуус, хүүхдүүдэд зориулсан зуны сургалтаа явуулаад 13 жил болжээ. Энэ зуны хувьд хүүхдэд болон насанд хүрэгчдэд зориулсан ЦАГИЙН АНГИУД, БҮТЭН ӨДРИЙН АНГИУД, мөн ЗУСЛАНГИЙН СУРГАЛТ-уудыг 6-р сарын 3-наас эхлүүлэхэд бэлэн болоод байна.Зуны сарыг хүмүүс амралт гэж ойлгодог. Угтаа бол дулаахан урт өдрүүдийг ашиглан өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийн бусдаас түрүүлэх боломж гэж харах хэрэгтэй.

-Танай төгсөгчид “Сондор хилэн” бусдаас илт давуу гэдгийг энд ирээд л мэдэрлээ” гэх юм. “Сондор хилэн” төвийн бусдаас ялгарах гол давуу тал нь юу вэ?

-Манай төв суралцагсдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаатай шууд холбоотой. Англи хэлийг сурах асар их хэрэгцээ шаардлагатай, хүсэл зорилготой, богино хугацаанд эзэмших хүсэл эрмэлзлэлтэй хүмүүс манай бүтэн өдрийн ангид хоёр сарын хугацаанд хамрагдаад анхан шатнаас, гүнзгий шат хүртэл зургаан түвшний мэдлэг эзэмшдэг.

Хоёр сарын өмнө анхан шатны мэдлэгтэй байсан хүн богино хугацаанд англи хэлний гүнзгий шатны мэдлэгтэй болоод төгсөж байгаадаа баярлаж, бахархаж, омогшиж байх тэр л агшиндаа магтаал талархлын үгээ бидэнд харамгүй хэлдэг. Ийнхүү нүдэндээ баярын нулимстай, оюундаа хөрөнгө оруулалттай, ирээдүйдээ итгэлтэй болоод гарсан суралцагсад маань өөрийн эрхгүй хайртай дотны хүмүүсээ “өөр шигээ’’ болгохоор “Сондор хилэн” рүү хөтлөөд ирдэг юм. Энэ л бидний онцлог давуу тал, бахархал юм болов уу.

-Бүтэн өдрөөр хичээллэдэг гурван төрлийн анги байдаг гэсэн?

-Манайд өглөө 9 цагаас орой 16.30 хүртэл өдрийн 10 цагаар сарын 200 цагийн сургалт явуулдаг анги байдаг. Энэ ангиа бид БҮТЭН ӨДРИЙН АНГИ гэж нэрлэдэг. Бүтэн өдрийн анги нь БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИ болон БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН АНГИ гэсэн хоёр шатлалтай. БҮТЭН ӨДРИЙН ЭРЧИМЖҮҮЛСЭН ангид нэг сарын хугацаанд анхан, завсар, дунд, дундын дээд гэсэн дөрвөн түвшний мэдлэг эзэмшээд төгсдөг. Суралцагч өөрөө хүсвэл БҮТЭН ӨДРИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН ангид дахин нэг сар суугаад ахисан дунд болон гүнзгий шатны мэдлэгтэй болж төгсдөг. Эдгээр ангиудыг төгссөн хүмүүс их сургуулийн англи хэлний хөтөлбөрийг бүрэн эзэмшээд төгсөж байна гэж ойлгож болно. Мөн хүүхдэд зориулсан БҮТЭН ӨДРИЙН АНГИ-д хүүхдээ сургаснаар тэдний англи хэлний мэдлэгийн түвшинг огцом нэмэгдүүлэхээс гадна, цаг барих, тогтож суух, өөрийгөө дайчилж сурах, зорилготой болох гээд зөв хүн болж төлөвшихөд хэрэгтэй олон чухал чанарыг таны хүүхдэд эзэмшүүлдгээрээ манай сургалт онцлог болдог. Ингэж богино хугацаанд чанартай сургалт явуулдаг учраас “бусдаас илт давуу юм”, “арай өөр юмаа”, “үнэхээр миний хайсан газар мөн байна” гэсэн урмын сайхан үгсийг байнга сонсож байдаг даа.

-Бүтэн өдөржингөө сурна гэхээр энэ ангид суух хүмүүс ажлаа төлөвлөж, цаг гаргаж байж хамрагдах нь дээ?

-Тийм ээ. Таны зөв. Манай БҮТЭН ӨДРИЙН АНГИУДАД хамрагдах хүмүүс болон хүүхдүүд ажил амьдралаа зуун хувь зохицуулахаас гадна, дээр хэлсэнчлэн англи хэлийг сурах хэрэгцээ шаардлага өндөртэй, зорилготой, тууштай, тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ нь өглөөнөөс орой хүртэл багшийн удирдлаган дор сургалтад хамрагдаж, шөнөдөө даалгавараа хийж, нойр муутай, ачаалал ихтэй, сурсан зүйл арвинтай хоёр сарыг өнгөрөөх тул сэтгэл санаагаа давхар бэлдэх хэрэгтэй.

-“Сондор хилэн”-гийн ЦАГААР хичээллэдэг ангиуд өглөөний 06:00 цагт эхлээд үдшийн 20:30 цагт дуусдаг гэхээр цагийн сонголт их байгаа юм байна. Зуны амралтаа ашигтай өнгөрөөх хүсэлтэй оюутан сурагчдад ямар боломж байна?

-Манай төвд бүтэн өдрийн ангиудаас гадна, цагийн ангиудыг өргөн сонголттойгоор хичээллүүлдэг. Өглөөний 6.00 цагаас оройн 20.30 цаг хүртэл суралцагч өөрөө хүссэн цагаа сонгох боломжтой. Насанд хүрэгчдэд зориулсан ӨГЛӨӨНИЙ ЦАГИЙН АНГИ 06.00-08.00 цаг, 08.00-10.00 цаг. Хүүхдэд зориулсан ӨДРИЙН ЦАГИЙН АНГИ 10.00-12.00 цаг, 12.00-14.00 цаг, 14.00-16.00 цаг. Насанд хүрэгчдэд зориулсан ОРОЙН ЦАГИЙН АНГИ 16.30-18.30 цаг, 18.30-20.30 цагуудаас сонгоод www.sondorkhilen.mn хуудсанд хандаж бүртгүүлэхэд л болно. Өөрөөр хэлбэл заавал биеэр ирж бүртгүүлэх шаардлагагүй гэсэн үг. Харин шаардлагатай мэдээллүүдийг манай www.sondorkhilen.mn цахим хуудаснаас та хангалттай авч чадна.

-Хүүхдийн анги ямар ямар сонголттой байгаа вэ?

-ЕБС-ийн сурагчдад зориулсан таван төрлийн сургалтаас сонголт хийх боломж байна.

1. БҮТЭН ӨДРИЙН АНГИ./12-17 нас/

2. ЗУСЛАНГИЙН СУРГАЛТ /9-11 нас/

3. ЦАГИЙН АНГИ /6-8 нас/

4. ЦАГИЙН АНГИ /9-11 нас/

5. ЦАГИЙН АНГИ/ 8-11 нас/

-Зуслангийн сургалт гэхээр нөгөө орчноос нь таслаад гэрт нь хариулахгүйгээр сургана гэсэн үг үү? Эсвэл өөр аргаар вакумжуулаад байна уу?

-Зуны дэлгэр цагт зуслангийн ногоон бүсэд “Сондор хилэн” төвийн хотхонд байрлан, цагаан идээн дээр агаар салхитай нөхөрлөж англи хэлний түвшингээ ахиулах сайхан боломжийг хүүхэд багачууддаа олгож байгаадаа бид баяртай байна. Эхний ээлж 6 дугаар сарын 10-нд /9-11 насны буюу бага ангийн хүүхдүүдэд зориулсан сургалт/ эхлэх бөгөөд сургалт гурван долоо хоног /350 цаг/ үргэлжилнэ. Хөдөө орон нутгаас ирж суралцахад манай зуслангийн вакумжилсан сургалт хамгийн тохиромжтой.

-Хэд хэдэн газар мөнгө төлж хичээллээд ч хэлний мэдлэгээ дээшлүүлж чадсангүй гэх гомдол цөөнгүй байдаг. Танайд ийм байдал ажиглагддаг уу?

-Манайд ийм байдал гарч байгаагүй. Яагаад гэвэл, урд өдөр нь заасан хичээлээ маргааш нь заавал бататган сануулж, өдөр бүр шалгалт авч алдаа оноог нь дэнслэн өдөр өдөрт үр дүнг нь мэдрүүлээд явдаг. Үүнээс гадна, анх ирэхэд нь түвшин тогтоох шалгалт авч хагас сарын дараа хичээл дундын шалгалт, төгсөх өдөр төгсөлтийн шалгалтаар юу сурсныг нь алхам тутамд нь мэдрүүлж байдаг болохоор манай суралцагсад сэтгэл хангалуун төгсдөг.

-Орос школ гэдэг шиг, Төмөрөө багшийн школ гэж бий болчихжээ. Тэгэхээр энэ аргачлалаа ном болгох ч юм уу, олон нийтэд түгээх бодол байдаг уу?

-Мэдээж С.Төмөрбат гэдэг хүнээр удирдуулсан тус төвийн дотоод журам, тавигдах шаардлага, хөтөлбөр гээд л миний үзэл бодол арга барил манай төвд хэрэгжих нь зүйн хэрэг. Номны тухайд бол гадаадад ажиллаж амьдрах, аялах хүмүүст зориулж “Монгол, англи хэлний сэдэвчилсэн харилцан ярианууд” нэртэй, ярианы ном бичиж хэвлүүлсэн. Мөн англи хэлний хэл зүйн ном бичээд дуусаж байна. Тун удахгүй олны хүртээл болгоно.

-Мөн таны заадаг зайны сургалтууд олонд их хүрдэг. 2017 оноос эхлэн www.ikon.mn мэдээллийн сайттай хамтарсан онлайн хичээлийг чинь маш олон хүмүүс шимтэн суралцаж байсан. Энэ сургалтынхаа онцлогоос бидэнтэй хуваалцаач?

-Миний хувьд төвдөө хичээл заахаас гадна “Эх орон” телевиз болон “Соён гэгээрүүлэгч” телевизээр нийт 50 цуврал англи хэлний зайны сургалт явуулсан. Түүнчлэн МҮОНРадиогийн P3 сувгаар, “Sмаrт FM107” радиогоор зайны сургалт явуулж байсан. Хамгийн сүүлд орчин үеийн технологийн шийдлийг маш сайн ашиглаж буй www.ikon.mn сайтын хамт олонтой хамтарч 63 цуврал хичээл явуулсан. Онлайнаар хичээл заах нь оролцогсдын тоог мэдэх боломжтойгоос гадна, ойлгохгүй, эргэлзэж байгаа зүйлээ шууд асуух, багш шууд хариулах зэргээр амьд харилцааг үүсгэж чаддаг. Үзэж амжаагүй хүмүүс www.sondorkhilen.mn цахим хуудсанд хандаж нөхөн үзэх боломжтой. Мөн анхан шатны хүмүүст зориулсан АВИА ЗҮЙН хичээлүүдийг ч манай сайтаас суралцаж болно.

-Танай төвийн орчин их сайхан тав тухтай цэмцгэр юм. Сурахад орчин бас их чухал байх шүү?

-Мэдээж сайн багш нар, шилдэг аргачлал, боловсронгуй хөтөлбөрөөс гадна тав тухтай сургалтын орчин их чухал. Улаанбаатар хотын А бүсэд орших, Энхтайвны гүүрний зүүн хойд талд, “Сөүл” рестораны баруун талд шинээр баригдсан 13 давхарын /PARK PLACE OF-FICE/ VI давхарын 605 тоотод “Сондор хилэн” төв байрлаж байна. “Сондор хилэн’’ төвийн 2019 оны ЗУНЫ СУРГАЛТУУД 06 дугаар сарын 03, 07 дугаар сарын 01, 07 дугаар сарын 29-нд эхэлнэ ... Зуслангийн сургалтын 1-р ээлж 6-р сарын 10-нд эхэлнэ.

Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Хаяг: Энхтайвны гүүрний зүүн хойно Park place-ийн VI давхарт 605 тоот. (Шинээр баригдсан 13 давхар шилэн барилга)Утас: 9911-2414, 9999-2414, 9928-3293, 9810-3020.

WEB: www.sondorkhilen.mn

PAGE: http://www.facebook.com/Sondor... English language center

PAGE: http://www.facebook.com/Сондор хилэн англи хэлний төв

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ()