Сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд явуулах саналыг гаргажээ

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын товыг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргахдаа зургадугаар сарын 24-нд явуулах саналыг УИХ-д ирүүлсэн байна.

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гаригт зохион байгуулна гэж зааснаар ийнхүү Сонгуулийн ерөнхий хороо санал боловсруулжээ. СЕХ-ны саналыг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Сонгуулийн тухай хуулиар хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ тойрог, мандатын хуваарилалтаа хийх ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)