Сонгуулийн ирц 70 хувь хүрэх хандлагатай байна

Нийслэлийн сонгуулийн хорооны мэдээлснээр 21.00 цагийн байдлаар санал өгөх насны Улаанбаатарчуудын 61.30 хувь нь саналаа өгөөд байна. Үүнээс хамгийн бага ирцтэй нь Багануур дүүрэг, хамгийн идэвхтэй сонгуульд оролцож байгаа дүүрэг нь Багахангай (75.59) байна. 

22.00 цагт буюу 30 минутын дараа санал хураалт дуусах бөгөөд урьдчилсан байдлаар нийслэлд сонгогчдын ирц 70 хувь хүрнэ хэмээн таамаглаж байна. Харин сонгуулийн насныхнаас хамгийн идэвх муутай нь 18-25 насныхан байгаа болох нь санал авах байруудын гадаа байршуулсан тоон мэдээллээс харагдаж буй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)