"Сонгуулиа зохих цагт нь хий. Иргэдийн амгалан тайван байдлыг бүү алдагдуул"

Сонгинохайрхан дүүргийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус дүүргийн IV хорооны оршин суугч Л.Дашцэнгэл хэлэхдээ "Манай дүүргийн нутаг дэвсгэр дээр гарал үүсэл нь тодорхойгүй сонин сэтгүүл гарч ирэх болсон. Ариутгалын ажил хийж буйтай зэрэгцэн Ардчилсан намаас сонин сэтгүүл тарааж буй нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна. Гэрээсээ гарахгүй байх зөвлөмж гарчихаад байхад аль нэгэн нам, хүний захиалгаар хаалга нүдэж бүтээгдэхүүн тарааж, гарын үсэг зуруулж буй нь иргэд бидний бухимдлыг төрүүлж байна. Нэг цаасан дээр өөр айлын олон хүнээр гарын үсэг зуруулах нь энэ цаг үед халдвар тараах эрсдэлтэй байна" гэлээ. 

Мөн сонгуулийн сурталчилгаа маягийн энэ үйл явдлыг бусад улс төрийн хүчин битгий давтаасай. Сонгуулиа зохих цагт нь хий. Иргэдийн амгалан тайван байдлыг бүү алдагдуул. Мөн энэ ажиллагаандаа бага насны хүүхдүүдийг оролцуулан юм тараалгах нь маш буруу хэмээсэн юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)