Сонгодог хөгжмийн үдэш

“Бүх нийтийн хөгжмийн боловсролын төлөө хамтдаа” уриан дор зохиож буй Симфони оркестрын монголын сонгодог хөгжмийн тоглолт болох гэж байна. “Улсын сан дахь шилдэг бүтээл-2009” нэртэй тоглолт энэ сарын 25-нд Улсын Филармонийн концертын танхимд тоглоно. Тоглолтод хөгжмийн зохиолч  Р.Соронзонболд, Х.Алтангэрэл, Б.Мөнхболд нарын симфони сюит эгшиглэх бөгөөд удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр болон соёлын тэргүүний ажилтан Д. Нямдаш, Б.Лхагвасүрэн нар ажиллана. Сонгодог хөгжим эгшиглэх үдшийн тасалбар 5000 төгрөгийн үнэтэй.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)