Сонгодог урлаг болон зураг сонирхогчдын заавал очих 10 эвент

1. П.И Чайковский 180 жилийн ойн тоглолт

    Монгол Улсын Филармонийн Симфони найрал хөгжим
    Петр Ильич Чайковскийн мэндэлсний /1840-1893/ 180 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концерт 2020 оны аравдугаар сарын 10-ны өдөр 18.00 цагаас Улсын филармонийн концертын их танхимд болно. Тасалбар 20,000 төгрөг

    2.Цэнхэр шувуу постмодерн чөлөөт уншлага

      Тус эвент нь арт галлерэйд аравдугаар сарын 10-нд буюу бямба гарагт болно. Тасалбар нь 10,000 төгрөг

      3.Лев Толстойн Аннна Каренина Монголд албан ёсны нээлт
      "Анна Каренина" роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгохоор бэлдэж байна.Тус жүжгийн нээлт нь аравдугаар сарын 03-нд буюу бямба гарагт болно.

      4.Улаанбаатар олон улсын XII кино наадам

      UBIFFМонголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2020 оны 10-р сарын 19-25-ны өдрүүдэд Тэнгис кино театрт зохион байгуулагдах гэж байна.

      5.Баян Монгол чуулгын "Ганган Дагшаа" концерт
      Тоглолтод Төрийн шагналт "Баян Монгол" чуулга, удирдаач С.Саруул-Од, гоцлол дуучин Б.Мөнхбаатар /МУГЖ/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан/СТА/, Л.Насанбуян /СТА/ болон зочин уран бүтээлчид оролцоно.
      Тоглолтын хөтөлбөрт Баян Монгол чуулгын 50 жилийн ойн хүрээнд эрхлэн гаргасан шинэ цомогт багтсан уран бүтээлүүд болох Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүд багтсан юм. Тус тоглолт маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 26-нд Улсын филирсонийн концертийн танхимд 18.00 цагт болно. Тасалбар 30,000

      6."Хийморь" морьт сур харвааны олон улсын тэмцээн

       Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морин сур харвааны холбоотой хамтран Монголчуудын өв уламжлал болсон "Хийморь" морьт харвааны Олон улсын тэмцээнийг 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдана. Энэ удаагийн тэмцээн короновируст цар тахлаас шалтгаалан “Хийморь” морьт харвааны наадмыг дотооддоо 3 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд шилдгээр шалгарсан 9 тамирчин 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ОУ-ын морьт харвааны наадамд онлайнаар оролцохоороо онцлог юм. 

      .Dreamers' Day #354: Галзуу Пьеро (1965) кино үзвэр

      Тус кино нь Францын шинэ давлагааны домогт найруулагч Жан-Люк Годарын бүтээл юм.Үзвэрт ирэх хүмүүсийг масктай ирэх бөгөөд 1-2 суудлын зайтай хоорондоо суух байна. Үзвэр нь 2020.09.26-ны 16.00 цагт эхэлнэ.

      8.Paint & Night 

      Тус үйл ажиллагаа нь зурахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй , мөн зураг зурахад туслах заавар өгөх бөгөөд вино шимэнгээ , өөрийн доторх ёртөнцөө зургаараа илэрхийлэх боломжийг олгож байгаа аж. Тасалбар 30,000 бөгөөд төлбөрөө 100 хувь төлснөөр захиалга баталгаажих байна. 2020 оны есдүгээр сарын 27-ны 18.00 цагт болно.

      9. Creative fall festival- Намарт 1000 өнгө нэмье

       Энэ удаагийн GERU CREATIVE арга хэмжээний хүрээнд “Намарт 1000н өнгө нэмье “  уриатайгаар өөрийн уран бүтээлүүдээсээ хүргэх бөгөөд тус үйл ажиллагаа нь 2020.09.26-ны  11.00-18.00 цагийн хооронд явагдах байна.

      10. MAZZY ART
      MAZZY нь зураг зурахыг сонирхогч хүмүүст зориулж дараах эвентийг зохион байгуулж байгаа бөгөөд зураг зурах сонирхолтой хүмүүс тус үйл ажиллагаанд очсоноор хүссэн зургаа зурж багшаасаа зөвлөгөө авах боломжтой байна. Тус эвент нь 2020 оны есдүгээр сарын 26-нд Mazzy Lounge Ulaanbaatar-д болно.




        Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

        Сэтгэгдэл бичих (0)