СОЛОНГОС ЭР монгол залууг хөнөөлөө

Дэлгүүрийн хаалгыг нь хаалгүй гарснаас үүдсэн маргааны улмаас 28 настай монгол залуугийн амь насыг хөнөөсөн хэрэг энэ сарын 16-ны 22.00 цагийн үед БНСУ-ын Кёнги аймгийн Пажү хотын Гвангтан дүүргийн Чанг ман хорооны “А” гэх дэлг үүрийн дэргэд гарчээ. Тус улсын www.media.daum.net цахим хуудсанд мэдээлснээр “Хаалгыг нь онгорхой орхисноос үүд сэн маргааны үеэр гадаадын ажилчны амь насанд хүрсэн тус дэлгүүрийн эзэн 30 орчим насны иргэнийг баривчиллаа. Кёнги аймгийн Пажү хотын цагдаагийн хэлтсээс “Монгол Улсын иргэн 28 настай Б гэдэг залуугийн амь насыг хөнөөсөн хэргээр 31 настай Хаму гэгчийг саатуулсан, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна” хэмээн мэдэгджээ. Сэжигтэн этгээд цагдаа гийнханд “Гадаа хүйтэн байхад дэлг үүрийн хаалгыг онгорхой орхиж гарахаар нь уур нь хүрээд Б-г зодсон гэж тайлбарласан гэнэ. Манай улсын харьяат хохирогч Б нь эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан аж. Дээрх мэдээллийг ГХЯ-ны Кон сулын газрын захирал Д.Ганхуягаас тодрууллаа.

-Манай улсын иргэн БНСУд гэмт хэргийн хохирогч болж амиа алджээ. Хохирогчийн ар гэрт энэ мэдээллийг хүргэсэн үү?

-Энэ сарын 16-ны 22.00 цагийн үед монгол хүний амь насыг солонгос иргэн хохироосон тухай мэдээлэл тус улсын цагдаагийн байгууллагад ирснийг хууль хянал тын байгууллагаас маргааш өглөө нь манай ЭСЯ-нд мэдээлсэн. Энэ харамсалтай хэргийг ар гэрт нь дуулгасан. Удахгүй БНСУ руу явах байх.

-Ар гэрийнхэн нь хэзээ тус улс руу очих бол. Тэдэнд виз олгосон уу?

-Энэ хэрэг гарсантай холбоотойгоор БНСУ-ын ГХЯ-ны Азийн газрын захирал нь тус улсад суугаа манай ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийлсэн. Мөн манайд суугаа тус улсын ЭСЯ-ны зөвлөх зэрэг албаны хүмүүс нь манай яаманд ирж эмгэнэл илэрхийлээд явлаа. Манай ГХЯ-ныхан болон БНСУаас манай улсад суугаа ЭСЯныхан маш яаралтай зохион бай гуулж, виз паспортыг нь бэлтгэх, туслалцаа үзүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваад байна. Бид энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхийг БНСУ-ын холбогдох албаны хүмүүсээс хүссэн. БНСУ-д суугаа манай ЭСЯны хан хэрэг болсон газарт очиж, эмгэнэл илэрхийлсэн байгаа. Талийгаачийн ар гэрийнхэн хөдөө амьдардаг, тэд өнөө шөнө (бямба гаригийн) Улаанбаатарт ирнэ гэсэн. Даваа гаригт БНСУ руу явах байх. Онгоцны тийз олдохг үй байгаа юм билээ. Бид холбогдох байгууллагууд руу ярьж, тийз авсан.

-Талийгаач залуу тус улсад ямар шугамаар ажиллаж байсан юм бол?

-Өмнөх тохиолдлуудаас харж байхад талийгаачийн ар гэрийнхэн ийм явдлын дараа мэдээлэл өгөх дургүй байдаг. Тиймээс талийгаачийн ар гэрийнхний зөвшөөрөлгүйгээр өөр мэдээлэл өгөх боломжгүй. Талийгаач залуу БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан юм билээ.

Г.ЦОЛМОН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)