Солонгос кино хятадуудын уурыг хүргэв

М.Сугараа

БНСУ-ын “Бурхны зэвсэг” киног Хятадад эсэргүүцэн, интернэт дайн зарлаж байгаа гэнэ. Киноны үйл явдал XV зууны Солонгост өрнөнө. Эрдэмтэн Ли “Бурхны зэвсэг” нэртэй пуужин бүтээж, Хятадын тагнуулууд тэрийг нь хулгайлах гэж оролдоно. Гэвч Ли зэвсгээ дэлбэлж, нууцаа алдалгүй амь егүүтгэнэ. Уурлаж, хорссон хятадууд 100.000 цэрэгтэй довтлон ирэхэд 1000 хүрэхгүй дайчинтай Солонгосын арми эрэлхгээр тулалдаж, аргагүй хүчинд автах үедээ Ли эрдэмтний  үлдээсэн бурхны зэвсгийг ашиглан Хятадын армийг бут цохисноор кино өндөрлөдөг аж.
Уг киноны талаар Хятадын хэвлэлээр Өмнөд Солонгосын ээлжит “Тэнэг кино”, “Аягүй бол тэд атомын бөмбөг хийсэн гэж ярих байх”, “Японыг эзэлж байсан гээд бурж мэдэх нөхөд”, “Японд ялагдаж байх үед нь бид аварч байсан түүх бий” зэргээр шүүмжилсэн байна.
Мөн “Хятадын нутгийн ихэнхийг Солонгос болгож гаргасан”, “Хятадын арми мөртлөө монгол хувцастай байна, тэгээд ч морь цөөхөн”, “Бурхны зэвсэг гээд өнөөгийн пуужинтай дэндүү адилхан байна” хэмээн шүүмжлээд тэд удахгүй Ангараг гаригийг Солонгос эзэлж байсан гэж хэлэх нь хэмээн доогложээ. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)