Солонгост байгаа хүмүүс сайн дураараа явбал ХАР ТАМГА дарахгүй

Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын 214000 иргэн байгаа аж.

Тус улсын Хууль зүйн яамнаас хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан "Өршөөлийн сар" аяныг эхлүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, хууль бусаар ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд ирэх 4-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ны өдөр дуустал хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй юм байна.

Харин есөн сарын хугацаа дууссаны дараа гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасаж, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)