Согтуу жолооч айлын гэр дайрсны улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Согтуу жолооч айлын гэр дайрсны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ. Тодруулбал, 2020.10.16-ны 00:16 цагийн орчимд Дорнод аймаг: “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас монгол гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй, 6 настай, эрэгтэй нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй, 43 настай эмэгтэй нарын хоёр хүний амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарчээ

2020 оны аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 29 хүн гэмтсэний дөрөв нь хүүхэд байсан бол нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь нас хохирчээ.

    Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

    • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –17
    • Мөргөлдөх хэлбэрээр-3
    • Онхолдох хэлбэрээр -1
    • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-4 осол гарсан байна.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (2)