Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 14 байгууллагыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын үр дүнг өнөөдрийн засгийн газрын хуралдаанд танилцууласан юм. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Тус аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд:


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)