Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн залуу 13 давхраас үсрэх гэж байжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 13 давхар орон сууцны байрны 13 дугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 17:13 цагт хүлээн авчээ. Уг дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 17.20 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Т /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ үсрэх гэж байсан аж. Харин аврах ангийн алба хаагчид ярилцлага хийн эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)