Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварчээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан давхраас үсрэх гэж байсан эмэгтэйг аварсан байна. 

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 18 дугаар байрны 9 давхар байрны зургаан давхраас эмэгтэй хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 05.31-ний өдрийн 19:25 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 5 км зам туулан 19:30 цагт очиход тус байрны иргэн Б /33 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зургаан давхраас үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгасан байна.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)