Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн машинтайгаа Туул голд байсныг гаргажээ

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Туул голын шинэ гүүрны доод талд Приус-20 автомашин голд орсон дотроо хүнтэй байна гэсэн дуудлагыг долоодугаар сарын 27-ны өдрийн 15:03 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 16.35 цагт очиход согтууруулах ундаа хэрэглэсэн 39 настай, эрэгтэй, иргэн Н авто машинтайгаа голын усанд байсныг эсэн мэнд гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)