С.Мөнхбаатарын охины хөрөг шилдгээр шалгарав

Алабани улсад ирэх сарын 12-ноос “Тиран” усан будгийн зургийн олон улсын хоёрдугаар наадам эхэлнэ. Уг наадмыг угтан зохион байгуулагчид сэтгэлгээний, зохиомж, байгалийн зураг тэргүүтэй хэд хэдэн төрөлд шилдэг 10 бүтээл шалгаруулжээ.

Монголоос зураач С.Мөнхбаатарын “Амт” бүтээл хөргийн төрөлд шилдэгт багтсан байна. Мөн Хятадын зураач Тайжун Чао өвөрмонгол бөхийн хөргөөрөө шилдгээр тодорлоо.

“Тиран” наадмын нээлтийн үеэр эдгээр төрлөөс тус бүр шилдэг гурван уран бүтээлчийг шалгаруулж, шагнах юм байна. Дашрамд дурдахад, С.Мөнхбаатар өнгөрсөн жил Иранд зохион байгуулсан олон улсын усан будгийн зургийн тэмцээнд түрүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)