
Нийслэл хотын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор "Өвлийн идэш" нэгдсэн арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дүүргийн нэгдүгээр хороо Скай худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулах гэж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Увс аймгийн чанарын стандарт, шаардлага хангасан үхэр, адуу, хонь, ямааны мах болон дайвар бүтээгдэхүүнүүдийг малчдын гар дээрээс борлуулах юм байна.