Сиэтл-Улаанбаатар чиглэлээр ирсэн гурван иргэн шинжилгээ өгөхөөс татгалзжээ

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 5-нд нийт 260 иргэн эх орондоо ирсэн билээ. Тэгвэл тус нислэгээр ирж Монголика зочид буудалд тусгаарлагдсан иргэн М, Э, Б нар коронавирусийн шинжилгээ өгөхөөс татгалзсан зөрчил гаргасан байна.

Мөн улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм зөрчсөн 519 тохиолдол бүртгэгджээ. Үүнд нийслэлд 161 орон нутагт 358 зөрчил бүртгэгдсэн. Ийнхүү зөрчил гаргасан иргэдийн тусгаарлах хугацаа дууссаны дараа Зөрчлийн хууль болон Эрүүгийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (36)